Наймдугаар лекц

Бигү мацаг

Зарим хүн бигү мацгийн асуудлыг ярьдаг. Бигү мацаг энэ янзын үзэгдэл үнэхээр байдаг, бясалгалын оронд төдийгүй, бидний бүх хүн төрөлхтний нийгэмд цөөнгүй тооны хүнд ийм байдал гарсан. Зарим хүн хэдэн жил, эсвэл арван хэдэн жил идэж уудаггүй, гэхдээ их сайн амьдардаг. Зарим хүн бигү мацгийг ямар нэг давхаргын илрэл гэдэг; бас зарим хүн бигү мацгийг биеэ ариутгаж байгаа илрэл гэдэг; бас зарим хүн үүнийг дээд давхаргадахь бясалгалын явц гэдэг.

Үнэндээ бүгд тийм биш. Тэгвэл тэр ямар учиртай вэ? Бигү мацаг үнэндээ бол нэг тусгай тогтсон орчинд нэг онцгой бясалгах арга юм. Ямар тусгай тогтсон орчинд түүнийг хэрэглэдэг вэ? Хятадын дээр үед, ялангуяа шашинг байгуулагдахаас өмнө, олон бясалгадаг хүмүүс бүгд нууцаар бясалгах, ганцаараа бясалгах ийм нэг арга хэрэглэж байсан, ууланд эсвэл агуй дотор ороод бясалгаж, хүнээс хол байдаг байсан. Хэзээ нэг цагт ингэж хийвэл, хоол хүнсний эх сурвалжын асуудал чирэгддэг. Хэрвээ тэр бигү мацгийн арга хэрэглэхгүй байвал, үндсэндээ бясалгаж чадахгүй, өлсөж, цангаж үхнэ. Би Чончин хотоос Ухань хотод очиж номыг заахдаа, усан онгоцоор Чанжиангийн зүүн зүгрүү явсан, Сансиагийн хоёр талд, зарим агуйн хадан дунд байсан, маш олон нэртэй ууланд ийм агуй байдаг. Дээр үеийн тэр бясалгадаг хүн олсоор агуй руу орсоны дараа, олсыг огтолж, агуй дотор бясалгадаг, бясалгал нь амжилтгүй бол, дотор нь өлсөж үхнэ. Ус байхгүй, идэх зүйл байхгүй, тэр ийм нэг маш онцгой орчинд ийм нэг онцгой бясалгалын арга хэрэглэдэг байсан.

Маш олон бясалгал нь ийм нэг уламжлах явцаар дамждаг, иймээс түүнд бигү мацаг байдаг; маш олон бясалгалд бигү мацаг байдаггүй, өнөөдөр нийгэмд тарсан бясалгалын дунд ихэнхт нь ийм арга байдаггүй. Бид бясалгалд тууштай байхыг ярьдаг, чи яаж хүссэнээрээ хийж болохгүй. Чи бигү мацгийг сайн гэж боддог, чи бас бигү мацийг хийх бодолтой, чи түүгээр яах юм? Зарим хүн маш сайн гэж боддог, сонирхдог, эсвэл өөрийнх нь гонфу нь өндөр болсон гэж боддог, гайхуулдаг, янз бүрийн санаа сэтгэлтэй хүмүүс байдаг. Энэ аргыг хэрэглээд бясалгасан ч, өөрийнхөө энергийг барагдуулж биеэ нөхөн хангадаг, иймээс олз нь бага гарз нь их. Та бүгд мэднэ, ялангуяа шашин байгуулагдсаны дараа, чи хийдийн дотор самтат сууж байхад, хаалганаас гарахгүй бясалгахад, хүн чамд хоол цай өгнө, энэ асуудал нь чирэгдэхгүй. Ялангуяа бид энгийн хүний нийгэмд бясалгаж байгаа, чи үндсэндээ ийм аргыг хэрэглэх хэрэггүй, мөн чиний тэр номын үүдэнд байхгүй, чи ч дураараа байж болохгүй. Чи үнэндээ бигү мацгийг хийвэл, очоод бясалга. Миний мэдэж байгаагаар, багш дээд давхаргад бясалгал заахад, жинхэнэ хүнийг дагуулахад, түүний энэ номын үүдэнд бигү мацаг байвал, магадгүй ийм байдал гарна, гэхдээ тэр дэлгэрч гарч болохгүй, ер нь шавийг дагуулан нууцаар бясалгадаг, эсвэл ганцаараа бясалгадаг.

Одоо бас зарим чигон багш нар хүнд бигү мацгийг зааж байгаа. Ер нь бигү мацгийг барьсан юм уу үгүй юм уу? Эцэст нь бигү мацгийг бариагүй, хэн бигү мацгийг барьсан бэ? Миний харсанаар эмнэлэгт хэвтсэн хүн олон байгаа, амины аюул гарсан хүн бас олон. Тэгвэл яагаад ийм байдал гарсан бэ? Бигү байдал байдаг биз дээ? Байдаг. Гэхдээ нэг зүйл байдаг, бидний энгийн хүний нийгмийн энэ байдлыг хэн ч хамаагүй сүйтгэхийг зөвшөөрөхгүй, чамайг сүйтгэхийг зөвшөөрөхгүй. Бүх орон даяар хичнээн их хүн бясалгаад идэж уухгүй байгааг нь битгий ярь, зөвхөн Чанчуаны энэ газарт хэн ч идэж уухгүй байвал, би хэлбэл ёстой амар болчихно!Яарч хоол хийх шаардлагагүй болно. Тариачид үхтлээ зүтгэж тариа будаа тарьдаг, хэн ч идэхгүй болчихвол, ёстой амар, зөвхөн ажил хийнэ, хоол идэхгүй. Энэ болох юм уу? Энэ хүн төрөлхтний нийгэм мөн юм уу? болохгүй нь лавтай, ийм зүйлээр өргөн хэмжээгээр энгийн хүний нийгмийг үймүүлэхийг зөвшөөрөхгүй.

Зарим чигон багш нар бигү мацаг барихыг заахад, маш их аюул гарсан. Зарим хүн бигү мацагт зууралдаад хөөцөлддөг, гэхдээ тэр нөгөө сэтгэлээ орхиогүй, маш олон энгийн хүн сэтгэлээ орхиогүй, амттай юмыг хараад идэхгүй бол горьдоно, түүний энэ сэтгэл нь гарчихвал, болохгүй болчихдог. Тэгээд тэр яарна, юм идмээр санагдана, хүсэл нь гарчихвал юм идмээр санагдана, идэхгүй бол өлсөж байгаагаа мэдэрнэ. Гэхдээ идвэл бөөлжнө, цааш орохгүй, үүнээс болж бухимдана, айна. Маш олон хүн эмнэлэгт хэвтсэн, үнэндээ маш олон хүнд амины аюул гарсан. Бас зарим хүн намайг хайж ирээд эдгээр замбараагүй зүйлийг янзлуулая гэсэн, би эдгээр зүйлийг хамаарахыг хүсээгүй. Зарим чигон багш ёстой дураараа, хэн түүний эдгээр муу зүйлийг янзлахыг хүсэх юм.

Өөрөөр яривал, чи бигү мацгийг бариад асуудал гарахад, чи үүнийг өөрөө хүссэн биш гэж үү? Бид хэлье, эдгээр байдал байдаг, гэхдээ энэ нь ямар ч дээд давхаргад гарсан байдал биш, бас ямар нэг онцгой тусгал ч биш, тэр зөвхөн онцгой байдалд хэрэглэгдэх нэг янзын бясалгах арга юм, гэхдээ энэ нь дэлгэрч гарч болохгүй. Олон хүн бигү мацаг барихыг хөөцөлддөг, үүнийг бигү мацаг барьсан, бараг бигү мацаг барьсан гэж ярьдаг, бас зэрэгт хуваагддаг. Зарим хүн тэр ус ууна гэж ярьдаг, зарим хүн тэр жимс иднэ гэж ярьдаг, тэр бүгд хуурамч бигү мацаг юм, хугацаа нь уртсахад, болохгүй гэдгийг батална. Жинхэнэ бясалгадаг хүн, агуй дотор орчихоод, иддэггүй уудаггүй, тэр бол жинхэнэ бигү мацаг юм.

Хийг хулгайлах

Хийг хулгайлахыг ярихад, зарим хүн балмагдан сандардаг, айгаад бясалгахыг зүрхлэдэггүй. Бясалгалын оронд зарим хүн хэт автах, хийг хулгайлах гэх мэт байдлыг ярьдаг учраас маш олон хүн айгаад бясалгахыг зүрхлэхгүй болчихдог, чигонтой харилцаж зүрхлэдэггүй. Хэрвээ эдгээр яриа байхгүй байсан бол, магадгүй бүр ч их хүн бясалгана. Бас зарим зан авир муутай чигон багш нар, зориуд эдгээр зүйлийг заадаг, бясалгалын оронг их захгүй болгосон, үнэндээ түүний ярьж байгаа нь тийм аймар биш. Бид хэлье, чи үүнийг анхны амин хий, энэ хий, тэр хий гэсэн ч, хий бол хий л юм. Хүний биед хий байвал, энэ хүн өвчнийг арилгах биеэ боловсруулах энэ давхаргад байгаа юм, иймээс бясалгаж байгаа хүний тоонд орохгүй. Хүнд хий байвал, энэ хүн биеэ дээд зэргээр ариутгахад хүрээгүй гэж хэлж болно, өвчтэй хийтэй гэсэн үг, энэ бол лавтай юм. Хийг хулгайлдаг хүн бас хийний давхаргад байдаг, бид нар бясалгаж байгаа хүмүүс хэн тэр заваан булингартай хийг авах юм? Бясалгадаггүй хүний биеийн хий маш их булингартай байдаг, бясалгасаны дараа магадгүй цэвэршинэ. Өвчтэй газар маш нягт бөөрөнхий хар бие бодь илэрч гарч чаддаг. Үргэлж бясалгахад, жинхэнэ өвчнийг арилгах биеэ боловсруулахад хүрэхэд, хий нь аажмаар шар болно. Дахиад үргэлжлүүлээд бясалгахад жинхэнэ өвчнийг арилгана, хий ч байхгүй болно, сүү шиг цагаан биетэй байдалд орно.

Өөрөөр яривал хий байвал л өвчин байна гэсэн үг. Бид нар бол бясалгаж байгаа хүн, бясалгаж байгаа хүнээс хэн хийг авах юм? өөрийнхөө биеийг ариутгах хэрэгтэй, юу гэж булингартай хийг авах юм!Лав л авч болохгүй. Хий авдаг хүн бас хийний давхаргад байдаг, хийний давхаргад тэр аль нь сайн, аль нь муу хийг ялгаж чадахгүй, түүнд ийм чадал байхгүй. Мөн чиний биеийн Үрлийн талбайнд байгаа Жинхэнэ хийг тэр хөдөлгөж чадахгүй, амин хийг өндөр гонтой хүн хөдөлгөж чадна. Биеийн булингартай хийг тэр хулгай хийвэл хийг, ямар юмных нь мундаг байдаг юм. Би бясалгахад хийг шингээх бодолтой байвал, зөвхөн нэг бодоход л, дорхноо гэдэс цүндийчихдэг.

Бумбын бясалгалд Тиан үсгийн баганаар зогсохыг, Буддад хийг тосож толгойноос доош шингээхийг ярьдаг, сансар ертөнц элбэг хийтэй, чи өдөр болгон доторлуугаа шингээж болно. Лаогон сүвээ нээгээд, Байхуй сүвээ нээгээд, чи доторлуугаа шингээ, бодлоороо Үрлийн талбайг сахиж, гараараа доторлуугаа тос, удахгүй дүүрчихнэ. Чи яаж шингээж дүүргэсэн ч, ямар хэрэгтэй байх юм? Зарим хүн хийгээр хичээллээд маш их хичээллэхэд, хурууны өндөг, бие нь бүгд хөөснийг мэдэрдэг. Өөр хүн дэргэдүүр нь явахад, эргэн тойронд нэг орон байгааг мэдэрнэ. Пөөх, чи ямар сайн бясалгаа вэ. Би хэлбэл энэ нь юу ч биш, хаана гон байгаа юм? Хийгээр л хичээллэсэн юм, хий нь ямар их байсан ч гоныг орлож чадахгүй. Хийгээр хичээллэх зорилго нь гадна талын сайн хийг биен доторхи хийгээр солих, биеэ ариутгахын тулд юм, хийгээ хадгалж яах юм? Чи энэ давхаргад, мөн чанар чинь өөрчлөгдөөгүй байхад, тэр бол гон биш. Чи яасан их хулгайлсан ч, зөвхөн л нэг том хийний уут юм, тэр ямар хэрэгтэй юм? Тэр нь дээд энерги бие бодиор хувираагүй юм. Иймээс юунаас нь айх юм? Тэр үнэндээ хийг хулгайлбал хулгайлаг.

Та бүгд боддоо, чиний биед хий байвал өвчин байна гэсэн үг. Тэгвэл тэр хулгай хийхэд, чиний өвчтэй хийтэй цуг хулгай хийчихнэ биз дээ? Тэр үндсэндээ энэ зүйлийг ялгаж чаддаггүй, учир нь хий авдаг хүн бас хийн давхаргад байгаа, түүнд ямар ч чадвар байхгүй. Гонтой хүн хийг авахгүй, энэ лавтай зүйл юм. Үнэмшихгүй бол бид нэг туршиж үзье, үнэндээ хийг чинь хулгайлах юм бол, чи зогсоод түүгээр хулгайлуул, чи энд бодлоороо сансар ертөнцөөс биерүүгээ шингээ, тэр ар талд хулгайлана. Чи хардаа, энэ нь ямар ч сайн юм бэ дээ? Чамайг биеэ ариутгахад чинь хурдасгаж байна, гаргаж шингээх ч хэрэггүй болно. Учир нь түүнээс гарсан сэтгэл нь муу сэтгэл юм, хүний юмыг хулгай хийсэн. Муу зүйлийг авсан ч, тэр бас буянаа алдах зүйл хийсэн, иймээс тэр чамд буян өгнө. Үүнд нэг солилцох урсгал бий болдог, энэ талд чиний хийг хулгай хийж байна, цаад талд чамд буян өгч байна. Тэр хийг хулгайлж байгаа хүн мэдэхгүй, тэр мэдвэл ингэж хийж зүрхлэхгүй! Аливаа хийг хулгайлдаг хүн, нүүр нь дандаа хөх харагддаг, ийм л байдаг. Паркт бясалгахад, маш олон хүн өвчнөө арилгахын тулд байдаг, түүнд ямар л бол ямар өвчин байгаа. Хүмүүс өвчнийг эдгээхэд, гадагшаа гаргадаг, гэхдээ хийг хулгай хийдэг хүн ер гаргахгүй, мөн биен дээрээ хуримтлуулдаг, ямар ч өвчтэй хийтэй байдаг, биен дотор нь ч гэсэн хав хар. Тэр дандаа буянаа алддаг, түүний гадна тал нь тэр чигтээ хар, нүглийн орон нь их болоход, буянаа их алдахад, дотроосоо гадагшаа хүртэл хар байна. Хий хулгайлж байгаа хүн өөрт нь ийм нэг өөрчлөлт гарсан гэж мэдвэл, хүнд буян өгч байгаа, ийм нэг тэнэг зүйл хийж байгаагаа мэдвэл, тэр ёстой ингэхгүй. Зарим хүн хийгээ маш гүн нууцлаг гэж ярьдаг: чи Америкад байна, би хий гаргахад, чи хүлээж авч чадна; чи хананы цаана хүлээж бай, би хийг гаргахад чи хүлээж авч чадна. Зарим хүн маш их сэргэг, хий гарахад л хүлээгээд авчихдаг. Гэхдээ тэр хий нь энэ орон зайд явахгүй, тэр өөр орон зайнд явдаг, өөр орон зайны энд хана байхгүй. Тэгвэл яагаад зарим чигон багш талбайд хийг гаргахад, чамд яагаад ямарч мэдрэмж байдаггүй вэ? өөр орон зайны энд тасалдал байгаа, иймээс хий нь хүний ярьж байгаагаар ийм их нэвтрэх хүчтэй гэж байгаа юм биш.

Жинхэнэ нөлөө гаргадаг нь гон юм. Бясалгаж байгаа хүн гон гаргаж чадахад, түүнд аль хэдийн хий байхгүй болчихдог, нэг янзын дээд энерги бие бодийг гаргадаг, тэнгэрийн нүдээр харахад нэг янзын туяа байдаг. Өөр хүний биен дээр гаргахад, маш шарам халууныг мэдэрдэг, шууд энгийн хүнийг хязгаарладаг. Гэхдээ бүр мөсөн өвчнийг эдгээж чадахгүй, зөвхөн л дарах нөлөө гаргадаг. Жинхэнэ өвчнийг эдгээх бодолтой байвал гон чадвартай байх хэрэгтэй, янз бүрийн өвчинд янз бүрийн зохисон гон чадвар байдаг. Маш их бичил доогуур, гоны бичил биетэн болгон дээр, чиний өөрийн хэлбэртэй адилхан байдаг. Тэр хүнийг таньдаг, бүгд ухаалаг, дээд энерги бие бодь юм, өөр хүн хулгайлаад авчихвал, тэр тэнд орших юм уу? Тэр тэнд ч байхгүй, байлгая гэсэн ч байлгаж чадахгүй, түүний өөрийнх нь зүйл биш юм. Аливаа жинхэнэ бясалгаж байгаа хүний гон нь гарсаны дараа багш нь хамаардаг, түүний багш нь түүнийг юу хийж байгааг нь харж байдаг, хүний юмыг авбал, түүний багш бас хийлгүүлэхгүй.

Хийг хураан авах

Биднийг дээд давхаргад бясалгал заан тарааж байхад, та бүгдэд хийг хулгайлах ба хийг хураан авахыг шийдэх асуудал биш. Яагаад гэвэл би бас ийм нэг зорилготой: бясалгалын нэрийг сэргээн засварлана, сайн зүйл хийнэ, эдгээр муу зүйлийг илт ярьж байгаа юм, урьд нь ярих хүн байгаагүй. Та бүгдэд үүнийг мэдэгдүүлнэ, зарим хүнийг муу зүйл хийлгүүлэхгүйн тулд юм, чигонын үнэн байдлыг мэдэхгүй зарим хүн үүнийг сонсчихоод үргэлж балмагдан сандардаг.

Сансар ертөнц элбэг хийтэй, зарим хүн тэнгэрийн арга хий, газрын билэг хий гэж ярьдаг. Чи ч гэсэн сансар ертөнцийн нэг хувь, чи хүссэнээрээ хурааж ав. Гэхдээ зарим хүн сансар ертөнцийн хийг хурааж авч байгаа юм биш, тэр зориуд хүнд ургамлын хийг хурааж авахыг заадаг, туршлага нэгтгэн дүгнэж гаргасан: улиас модны хий нь цагаан, нарс модны хий нь шар, бас яаж яаж хурааж авах, ямар ямар үед хурааж авах гэдэг. Бас зарим нь ингэдэг: манай гэрийн үүдний урд нэг мод байдаг, би түүний хийг хурааж аваад үхүүлсэн. Энэ нь ямар чадвар вэ? энэ нь муу зүйл хийж байгаа биш гэж үү? Та бүгд мэднэ, бид нар жинхэнэ бясалгахад, сайн мэдээллийг эрхэмлэдэг, сансар ертөнцийн мөн чанарт уусахыг эрхэмлэдэг, чи нинжин сэтгэлийн асуудлыг ярих ёстой биш гэж үү? Үнэн, нинжин, тэвчээр гэсэн сансар ертөнцийн мөн чанарт уусч, нинжин сэтгэлийг гаргах ёстой. Чи үргэлж муу зүйл хийгээд байвал гон чинь өсөх юм уу? өвчнөө арилгаж чадах юм уу? Тэгвэл бидний бясалгадаг хүний эсрэгт орсон биш гэж үү? Тэр бас амийг алж муу зүйл хийсэнд тооцогдоно!

Магадгүй зарим хүн ингэж ярина: чи улам ярихад улам гүн нууцыг ярьж байна, амьтныг алвал амийг алж байгаа гэсэн үг, ургамлыг үхүүлэх нь бас амийг алж байгаа гэж үү. Үнэндээ бол ийм юм, Будда шашинд зургаан замын тойргыг ярьдаг, чи магадгүй зургаан замын тойрогт ургамал болно, Буддын шашинд ингэж л ярьдаг. Бидний энд ингэж ярихгүй. Гэхдээ би та бүгдэд мод бас амьтай, амьтай байтугай, маш өндөр бодлын хөдөлгөөнтэй гэж хэлье.

Нэг жишээ яръя: Америкад нэг хүн тусгай электроныг судалдаг, хүнийг худлаа ярихыг нь шалгадаг тоног төхөөрөмжийг яаж хэрэглэхийг нь хүнд заадаг. Нэг өдөр түүний бодолд гэнэт нэг санаа орж ирсэн, энэ тоног төхөөрөмжний утасны хоёр талыг цахирма цэцгэнд уясан, дараа нь энэ цэцэгний үндэсрүү ус хийсэн, тэгээд тэр тоног төхөөрөмжэн электрон бал маш хурдан нэг янзын муруй шугам зурсанг нь тэр харсан. Энэ муруй шугам нь яг хүний тархи маш богино хугацаанд үүссэн нэг янзын баярлахад гардаг муруй шугамтай адилхан байсан. Тэр дорхноо нэг цочсон, ургамалд яагаад сэтгэл хөдлөл байгаа вэ!Тэр гудамжинд гарч бахирах санаатай; ургамалд сэтгэлийн хөдлөл байгаа. Энэ зүйлээр өдөөгдсөний улмаас, тэр энэ талын судлалыг нээсэн, маш олон туршилт хийсэн.

Нэг өдөр, тэр хоёр ургамлыг нэг дор тавьсан, тэр сурагчаа дуудаад нэг ургамлынх нь дэргэд нөгөө ургамлыг гишгүүлээд үхүүлсэн. Дараа нь нөгөө ургамлыг нь нэг өрөөнд оруулсан, хүнийг худал ярихыг нь шалгадаг тоног төхөөрөмжөнд залгаад, тэгээд тэр таван сурагчийг нэг нэгээр нь гаднаас оруулсан. Эхний дөрвөн сурагч орж ирэхэд, ямар ч хариулт өгөөгүй. Тавдахь сурагч, ургамлыг гишгэсэн сурагч байсан, тэр орж ирэхэд, ургамлын дэргэд хүрээгүй байхад, электрон бал тэр дорхноо маш хурдан нэг муруй шугам зурсан, хүн айхад зурагддаг тийм муруй шугам юм. Тэр маш их гайхсан!энэ зүйл маш том асуудлыг тайлбарласан: бид нар угаасаа хүнийг дээд зэргийн амь гэж үздэг, хүнд сэрлийн эрхтэн байдаг, таньж ялгаж чадна, тархитай, задлан шинжилж чадна. Ургамал яаж таньж ялгаж чадах юм? Энэ нь сэрлийн эрхтэнтэй биш гэж үү? Урьд нь хэн нэгэн ургамалд сэрлийн эрхтэн, бодол, сэтгэлийн хөдөлгөөн байдаг, хүнийг таньдаг гэж яривал, өөр хүн түүнийг мухар сүсэг бишрэлтэн гэж хэлэх байсан. Зөвхөн эдгээр ч биш, зарим тал дээр бидний өнөөдрийн хүмүүсээс илүү юм шиг.

Нэг өдөр тэр худал ярихыг шалгадаг тоног төхөөрөмжийг нэг ургамлын дээр залгасан, дараа тэр ингэж бодсон: ямар туршилт хийх үү? Би галаар түүний навчийг нь шатаагаад яахыг нь харая. Тэр зөвхөн ингэж бодоход, шатаагаагүй байхад, электрон бал маш хурдан нэг янзын муруй шугам зурсан, тэр бол хүн амь авраарай гэж орилоход гардаг муруй шугам юм. Үүнийг урьдчилаад мэдэх чадвар гэдэг, урьд нь үүнийг хүний сэтгэлийг мэдэх чадвар гэдэг, энэ нь хүний далдын чадвар, төрөлх чадвар юм, гэхдээ өнөөдрийн хүн төрөлхтөн бүгд доройтож байна, чи бас бясалгаад үндсэндээ буцаж үнэнд хүрэх ёстой, чи өөрийнхөө төрөлхийн мөн чанарт буцчихвал, чамд бий болно. Гэхдээ энэ нь түүнд байгаа, тэр юу бодож байгааг чинь мэднэ, сонсоход маш гүн нууц юм шиг, гэхдээ энэ бол үнэндээ шинжлэх ухааны туршилт юм. Тэр янз бүрийн туршилт хийсэн, холын зайнаас удирдах чадварыг ч бас туршсан. Түүний өгүүлэл гарч ирсэний дараа, бүх дэлхийг доргиосон.

Орон болгоны ургамал судлалын шинжлэх ухааны эрдэмтэд энэ талын шинжилгээг судалж байна, бидний оронд бас хийж байгаа, энэ аль хэдийн мухар сүсэг бишрэлийн зүйл биш болсон. Би тэр өдөр ийм нэг зүйлийг ярьсан, бидний хүн төрөлхтөнд өнөөдөр гарсан, нээлт хийсэн, илэрсэн тэдгээр зүйлүүдээр хангалттай бидний өнөөдрийн сурах бичгийг өөрчилж болно. Гэхдээ уламжлалт төсөөлөл нь нөлөөлсөнөөс, хүмүүс үүнийг хүлээж авах дургүй, бас эдгээр зүйлүүдийг системчлэн янзлах хүн байхгүй.

Би зүүн хойд нутагт нэг паркт хэсэг газрын нарс мод бүгд үхсэн байсныг харсан. Зарим хүн ямар зүйлээр хичээллэж байгаа нь ч мэдэгдэхгүй, газарт өнхөрч, өнхөрсөний дараа, хөлөөрөө ингэж ч хураан авч, гараараа тэгэж ч хураан авч, тэр хэсгийн нарс богино хугацаанд шарласан, бүгд үхсэн. Чи сайн зүйл хийж байна уу муу зүйл хийж байна уу? Бид бясалгаж байгаа хүнээр харвал, энэ нь амь алж байгаа юм. Чи чинь бясалгаж байгаа хүн, чи сайн хүн байх ёстой, аажмаар сансар ертөнцийн мөн чанарт уусна, чи өөрийнхөө тэдгээр муу зүйлүүдийг хоригло.

Энгийн хүнээр харвал, бас сайн зүйл хийж байгаа биш, тэр нийтийн юмыг сүйтгэж байна, ой моджуулалтыг сүйтгэж байна, бас байгалийн тэнцвэржилтийг сүйтгэж байна, аль нэг талаас харахад бүгд сайн зүйл хийж байгаа биш юм. Сансар ертөнцөд элбэг хий байгаа, чи дураараа хураан авч болно. Зарим хүний энерги нь их, хичээллээд нэг тодорхой хэмжээний давхаргад хүрсэний дараа, тэр гараа даллахад, маш их хэсгийн ургамлын хий нь, гэнэт хураагдчихсан. Тэр бол хий л юм, яаж их хураасан ч яах юм билээ? Зарим хүн паркт очоод юу ч хийхгүй, тэр ингэж ярина: би бясалгах хэрэггүй, би яваад л яваад л хураагаад болоо, би бясалгасан гэсэн үг. Хийг аваад л болоо юм уу, тэр хийг гон гэж бодсон. Хүмүүс түүний дэргэд яваад очиход, түүний биенээс сэрүүнийг мэдэрнэ. Тэр ургамлын хий билэг биш гэж үү? Бясалгаж байгаа хүн арга билгийн тэнцвэрийг ярьдаг, түүний бие бүгд нарс модны тосны үнэртэй, бас өөрийгөө сайн бясалгасан гэж боддог.

Хэн бясалгана тэр гон олж авна

Хэн бясалгана тэр гон олж авах нь маш гол асуудал юм. Хүмүүс надаас Фалунь Дафад ямар сайн тал байгаа вэ гэж асуухад, би Фалунь Дафа гон хүнийг бясалгаж болно, бясалгах хугацааг богиносгодог гэж хэлсэн; бясалгах зав байхгүй, гэхдээ үргэлж л гонд бясалгуулах ийм нэг асуудлыг шийддэг. Мөн түүнчлэн биднийх бол жинхэнэ зан авир, амь хос бясалгах бясалгал юм, бидний энэ бие бодийн бие маш их өөрчлөгдөнө. Фалунь Дафагийн бас нэг хамгийн сайн тал байдаг, би урьд нь ер ярьж байгаагүй, зөвхөн өнөөдөр л ярьж байна. Учир нь түүнд нэг маш том түүхийн гүнзгий сурвалжийн асуудал чирэгддэг, бясалгалын оронд бас маш том нөлөөтэй. Түүхэнд ер үүнийг ил гаргаж зүрхлэх хүн байгаагүй, бас тэднийг ил гаргахыг зөвшөөрөхгүй, гэхдээ би ярихгүй бол бас болохгүй.

Зарим шавь нар ингэж ярьсан: Ли Хонжи аугаа багшийн ярьж байгаа үг болгон тэнгэрийн нууц, тэнгэрийн нууцыг задлаж байна. Гэхдээ бид жинхэнэ дээд давхарга руу хүнийг дагуулж байгаа, өөрөөр яривал хүнийг аварч байгаа юм. Та бүгдэд хариуцлагатай байх ёстой, энэ хариуцлагыг дааж чадна, иймээс тэнгэрийн нууцыг задалсан гэж байгаа юм биш. Мөн хариуцлагагүйгээр хамаагүй ярих нь тэнгэрийн нууцыг задлаж байгаа юм. Өнөөдөр бид энэ асуудлыг яръя: хэн бясалгана тэр гон олж авах асуудал юм. Миний харж байгаагаар одоогийн бүх бясалгалын аргууд, үе үеийн Будда Бумбын хоёр систем ба Чимонь бясалгал бүгд хүний дэд сүнсийг(дэд бодол) бясалгадаг, бүгдийнх нь дэд сүнс нь гоныг олдог. Бидний ярьж байгаа эзэн сүнс бол чиний өөрийн бодол юм, өөрөө өөрийнхөө юу бодож байгаа, юу хийж байгаагаа ойлгох ёстой, энэ бол жинхэнэ чи өөрөө юм. Мөн дэд сүнс юу хийж байгааг нь чи үндсэндээ мэдэхгүй. Тэр чамтай зэрэгцэж төрсөн боловч, адил нэртэй, нэг биеийг эзэмшдэг, адил царайтай, гэхдээ хатуугаар хэлбэл тэр бол чи биш. Энэ сансар ертөнцөд нэг ёс байдаг, хэн алдвал тэр олно, хэн бясалгавал тэр гон олж авна. Үе үеийн бясалгалд үргэлж хүнийг гипнозийн байдалтай бясалга гэж заадаг, юу ч бодохгүй, дараа нь гүнзгийгээр самтат суугаад, эцэст нь өөрөө юу ч мэдэхгүй болчихдог. Зарим хүн самтат гурван цагаар суухад нэг агшин зуур болсон юм шиг, өөр хүн бас түүний самтатын хүчийг нь бишрэнэ. Үнэндээ тэр бясалгасан юм уу үгүй юм уу? Тэр өөрөө үндсэндээ мэдэхгүй. Ялангуяа Бумбын бясалгалд ингэж ярьдаг: мэдрэмжтэй сүнс нь үхдэг, жинхэнэ сүнс нь төрдөг. Түүний ярьж байгаа мэдрэмжтэй сүнсийг нь, бид эзэн сүнс гэж нэрлэдэг; түүний ярьж байгаа жинхэнэ сүнсийг нь, бид дэд сүнс гэдэг. Үнэндээ мэдрэмжтэй сүнс чинь үхчихвэл, чи үнэндээ үхчихнэ, эзэн сүнс чинь үнэхээр байхгүй болно. Өөр бясалгалаар хичээллэж байгаа хүн надтай ингэж ярьсан: багшаа, би бясалгахад, гэрийнхээ хүмүүсийг бүгдийг нь танихгүй юм. Бас зарим хүн надад ингэж ярьсан: би өөр хүн шиг тэгэж эрт босч орой унтаад бясалгахгүй, би гэртээ хариад буйдан дээр хэвтээд, би өөрөө гараад бясалгадаг, би хэвтэж байхдаа түүнийг бясалгаж байгааг нь хардаг. Би тэднийг ёстой гунигтай гэж бодсон, гэхдээ бас тийм гунигтай биш! Тэд яагаад дэд сүнсийг аварч байгаа вэ? Лү Донбинь ийм нэг үг ярьж байсан: амьтныг аварна гэсэн ч хүнийг аврахгүй. Хүн ухамсарлахдаа ёстой хэцүү, учир нь энгийн хүн энгийн хүний нийгэмд төөрөлдсөн байдаг, бодит ашиг нь дээр сэтгэлээ тавьж чадахгүй. Чи үнэмшихгүй байвал хардаа, зарим хүн энэ хичээлийн дараа, эндээс гараад л, энгийн хүн болчихдог, хэн нэгэн түүнд халдчихвал, түүнийг мөргөчихвөл, тэр тэрсэлдэнэ. Нэг хэсэг хугацаа өнгөрсөний дараа, үнэндээ өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж бодохгүй. Түүхэнд маш олон Бумбыг бясалгасан хүмүүс энэ зүйлийг харчихаад, хүнийг аврах маш их хэцүү, өөрөөр яривал хүний эзэн сүнс нь маш их төөрсөн байдаг. Зарим хүний ухамсар нь арай гайгүй, жоохон сэргээвэл ухамсарладаг. Зарим хүнд яаж ярьсан ч тэр үнэмшихгүй, тэр чамайг худлаа ярьж байна гэж боддог. Бид ингэж түүнийг зан авираа бясалгаарай гэж хэлэхэд, мөн тэр энгийн хүний дунд ороход дураараа юу л бол юуг хийдэг. Энгийн хүний дундын бодит, харагддаг, хүрэгддэг, тэр жоохон ашиг нь бүр ч ашигтай гэж тэр боддог, мөн үүнийг л авдаг. Багшийн ярьсан номыг сонсоход бас ёс зүйтэй, гэхдээ хийхэд хэцүү. Хүний эзэн сүнсийг аврахад маш их хэцүү, мөн дэд сүнс өөр орон зайны байдлыг хардаг. Иймээс тэд ингэж бодсон: би чиний эзэн сүнсийг аварч яах юм? Тэр ч гэсэн чи, би түүнийг аварчихвал адил биш гэж үү? бүгд чи ш дээ, хэн олж авсан нь хамаагүй, бүгдийг нь чи олсон.

Би түүний бясалгах бодит аргыг яръя. Хүнд алсыг харах чадвар байвал, магадгүй ийм нэг байдлыг харж чадна: чи самтат суухад, чи самтат орсон агшин зуурд, "хү" гээд чиний биенээс яг чамтай адилхан нэг чи гараад явахыг нь харна. Гэхдээ чи өөрийгөө хаана байна? гэж ялгахад, чи энд сууж байна. Чи түүнийг гарсаны дараа, багш нь түүнийг дагуулаад багшийн хувирч гаргасан нэг орон зайд бясалгаж байгааг нь харна, магадгүй өнгөрсөн цагийн нийгмийн хэлбэртэй, магадгүй одоогийн нийгмийн хэлбэртэй, бас магадгүй өөр орон зайны нийгмийн хэлбэртэй, түүнд бясалгахыг зааж байгаа, тэр их зовлон амсаад, өдөр болгон нэг хоёр цаг хийнэ. Тэр бясалгал хийгээд дууссаны дараа буцаж ирнэ, чи ч самтатаас гарчихна, энэ бол харагддаг.

Хэрвээ харагдахгүй бол бүр ч гунигтай, юу ч мэдэхгүй, маанаг юм шиг хоёр цаг самтат суугаад л. Зарим хүн унтдаг, тэр нэг унтахдаа хоёр гурван цагаар унтаад бас бясалгал хийж дууссан тоонд ордог, бүр мөсөн өөрийгөө хүнд өгдөг. Энэ нь шууд бусаар хийгдсэн, өдөр болгон ийм урт хугацаанд самтат суудаг. Бас зарим нь нэг мөсөн хийчихдэг, та бүгд магадгүй Дамо хана руу харан тулж есөн жил суусанг нь сонссон байх, урьд нь олон хувраг нэг суухдаа хэдэн арван жил суусан, түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн урт хугацаа нь ер гаруй жил суусан, бас бүр урт ч байгаа, зовхи нь шороонд дарагдсан, биен дээр нь өвс ургачихсан, тэнд суугаад л байна. Бумбад бас үүнийг ярьдаг, ялангуяа зарим чимонь бясалгалд унтуулдаг, нэг унтахдаа хэдэн арван жил самтатаас гарахгүй, сэрэхгүй. Гэхдээ хэн бясалгасан бэ? Түүний дэд сүнс нь гараад бясалгасан, хэрвээ тэр харж чадвал багш дэд сүнсийг дагуулаад бясалгаж байгаа нь харагдана. Дэд сүнс бас маш том нүглийн өр тавьдаг, багш нь энэ нүглийг бүр мөсөн арилгах чадвар байхгүй. Иймээс түүнд ингэнэ: чи энд бясалгал хийж бай, би нэг гарчихаад ирэе, жоохон байж байгаад л буцаад ирнэ, чи намайг хүлээж бай.

Багш нь ямар зүйл гарахыг нь мэднэ, бас ингэж хийхээс өөр аргагүй. Дараа нь мангас ирээд түүнийг айлгана, царайлаг бүсгүйд хувираад түүнийг өдөөн татна, ямар ч хэрэг гарна. Нэг харахад түүний сэтгэл үнэндээ хөдлөхгүй, учир нь дэд сүнс нь арай амар бясалгадаг, тэр энэ үнэн байдлыг мэднэ. Нөгөө мангас яараад түүнийг ална, занал, хорслоо гаргахын тулд, үнэндээ түүнийг алдаг, ингээд бүх өрөө бүгдийг нь төлдөг. Алсаны дараа, дэд сүнс нь жингүүдлээд, утаа шиг гардаг. Дахиад хүн болон төрөхдөө, маш ядуу айлд төрдөг. Бүр багасаа зовлон амсч, учираа мэдэх үед нь, багш нь ирдэг, мэдээж тэр танихгүй. Багш гон чадвараар түүний хадгалагдсан бодлыг нээгээд, гэнэт санадаг, энэ багш байна ш дээ? Багш нь түүнд: одоо болсон, бясалгаж болно. Ингэж олон жилийг өнгөрөөгөөд, багш нь түүнд юмаа уламжилдаг.

Уламжласны дараа багш нь түүнд дахин ингэж хэлнэ: чи маш олон зууралдсан сэтгэлийг орхих ёстой, чи ийш тийш гарч бадарчил. Гарч бадарчлах маш их хэцүү, нийгмийн дунд бадарчлана, хоол гуйна, янз бүрийн хүнтэй тааралдана, түүнийг шоолно, түүнийг загинана, түүнийг доромжлоно, ямар ч зүйл тохиолдоно. Тэр өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж үздэг, хүний харилцаанд тэгш ханддаг, зан авираа барьдаг, тасралтгүйгээр зан авирыг дээшлүүлдэг, энгийн хүний дундын янз бүрийн ашгийн уруу таталтанд сэтгэл нь хөдөлдөггүй, маш олон жилийг өнгөрөөгөөд бадарчлаад буцаж ирдэг. Багш нь ингэж ярина: чи Бумбад хүрсэн, төгс болсон. Бүх юм чинь гүйцсэн, чи хариад юм хумаа янзлаад явахад бэлд; ямар нэг зүйл байвал, чи энгийн хүний дундах зүйлээ дуусгачих. Ингээд олон жилийн дараа, дэд бодол нь буцаж ирдэг, тэр ирэхэд, энэ талд түүний эзэн сүнс бас самтатаас гардаг, эзэн бодол нь нойрноосоо сэрдэг.

Гэхдээ тэр үнэндээ бясалгаагүй, дэд сүнс нь бясалгасан, иймээс дэд сүнс гоныг олдог. Гэхдээ эзэн сүнс бас зовлонтой байсан, ямар боловч тэр бүх залуу насаараа энд суусан, энгийн хүний хугацаагаа өнгөрөөсөн. Тэгвэл яах вэ? тэр самтатаас гараад өөрөө гоныг бясалгаж гаргасан гэж мэдэрдэг, гон чадвартай болсон, тэр өвчнийг үзэх бодолтой байвал, ямар зүйл ч хийхийг хүсвэл ямар зүйлийг ч хийж чадна, дэд сүнс нь түүнийг хангана. Яагаад гэвэл тэр ямар боловч эзэн сүнс нь юм, эзэн сүнс нь биеэ эзэмшдэг, ярьсан зүйл нь тооцогддог. Мөн ийм олон жил тэр энд суусан, нэг нас нь өнгөрчихсөн. Нас барсаны дараа, дэд сүнс нь явдаг, өөрөө өөрийнхөө замаар явдаг. Буддын шашнаар яривал, тэр бас л зургаан замын тойрогт орно. Учир нь түүний биеэс нэг аугаа гэгээрэгч бясалгаж гарсан юм, тэр бас маш их буян цуглуулсан, тэгвэл яах вэ? Магадгүй ирэх насандаа том дарга болно, их баян болно. Зөвхөн ийм л юм, тэр үр дүнгүй бясалгасан биш гэж үү?

Энэ зүйлийг бид ярихад, бас маш их төвөгтэй байсны эцэст ярихыг зөвшөөрсөн. Би нэг мөнх нууцыг задаллаа, туйлаас ярьж болохгүй нууцын дундын нууц, бүх үеийн бясалгал, янз бүрийн бясалгах аргын үндсийг, бүгдийг нь ил гаргаж ярьсан. Би түүхийн гүн сурвалж нь маш гүн чирэгддэг гэж ярьсан биз дээ? Ийм л учиртай юм. Чи боддоо, аль системд, аль үүдэнд ингэж бясалгаагүй вэ? гэхдээ чи бясалгаад бясалгаад, чамд гон байхгүй, чамд гунигтай биш гэж үү!Тэгвэл хэнийг хорсох юм? Хүн ингэж л төөрдөг, ухамсарлахгүй, яаж сануулсан ч болохгүй. Дээгүүр ярихад сонсоход гүн, доогуур ярихад дээшээ ухамсарлаж чадахгүй. Би ингэж тодорхой ярихад, зарим хүн бас л надаар өвчнөө эдгэрүүлэе гэнэ, би үнэндээ түүнд юу ярихав дээ. Бид нар бясалгалыг л ярина, дээд давхарга руу бясалгах юм бол хамаарна. Бидний энэ номын үүд бол эзэн бодол гоныг олох юм, тэгвэл чи эзэн бодол гоныг олно гэж ярихад эзэн бодол гон олчих юм уу? Хэн зөвшөөрөх юм? Ийм биш юм, түүнд заавал нэг урьдчилсан нөхцөл байх ёстой. Та бүгд мэднэ, бидний энэ номын үүд энгийн хүний нийгмээс холдохгүйгээр бясалгана, зөрчлөөс зайлахгүй, зугтахгүй; энгийн хүний энэ төвөгтэй орчинд, чи бол сэргэг байгаа, тов тодорхой ашгийн асуудал дээр хохирсон, өөр нэг хүн ашгийг чинь хулгайлахад, чи хүнтэй адил тэмцэж булаалдаагүй; янз бүрийн зан авирын үймүүлэлийн дунд, чи хохирол амсч байна; чи ийм хэцүү зовлонтой орчинд, чиний санаа зоригыг хатуужуулна, чиний зан авирыг дээшлүүлнэ, энгийн хүний янз бүрийн муу бодол санааны нөлөөнөөс, чи ангижирна.

Та бүгд боддоо, тов тодорхой зовлон амссан нь чи биш гэж үү, зориулсан нь чиний эзэн сүнс нь биш гэж үү, энгийн хүний дунд чи ямар нэг зүйлээ алдсан, чи тов тодорхой алдсан биш гэж үү? Тэгвэл энэ гоныг чи олох ёстой, хэн алдана, тэр олно. Иймээс яагаад бидний энэ номын үүд, энгийн хүний энэ төвөгтэй орчиноос салахгүйгээр бясалгаж байгаа учир нь энэ юм. Бид яагаад энгийн хүний зөрчлийн дунд бясалгаж байгаа вэ? Учир нь бид өөрсдөө гоныг олно. Цаашид хийдэд бясалгадаг шавь нар энгийн хүний дунд бадарчлах ёстой.

Зарим хүн ингэж ярьдаг: одоо өөр бусад бясалгалууд бас энгийн хүний дунд хичээллэж байгаа биш гэж үү? Гэхдээ тэдгээр бүгд биеэ боловсруулж өвчнийг арилгахыг түгээмлэж байгаа, жинхэнэ дээд давхарга руу бясалгахад дангаараа уламжлагдсанаас гадна, ил гарган уламжлах хүн байхгүй. Жинхэнэ шавьд уламжлахад, аль хэдийн шавиа дагуулаад явчихдаг, хүнгүй газар очиж уламжладаг. Ийм олон жил, олны өмнө үүнийгээ ярьдаг хүн хаана байдаг юм? ярих хүн байхгүй. Бидний энэ номын үүд ингэж ярьсан, бид нар ийм л нэг бясалгалын аргатай учраас, ингэж л гоныг олно. Мөн түүнчлэн, бидний энэ үүд үй түмэн зүйлийг чамд өгөөд, бүгдийг нь чиний эзэн сүнст өгсөн, үнэндээ чамаар өөрөөр чинь гон олуулна. Би урьд нь хэн ч хийж үзээгүй зүйлийг хийсэн гэж хэлсэн, хамгийн том үүдийг нээсэн. Миний энэ үгийг зарим хүн ойлгосон, би үнэндээ гүн гүнзгий ярьж байгаа юм биш. Надад ийм нэг заншил байдаг, надад зуун хувь байвал, би хэдхэн хувийг нь л ярина, чи намайг онгирч байна гэж ярьсан ч болно. Үнэндээ би зөвхөн жоохон хэсгийг л ярьсан, бүр өндөр гүн аугаа ном нь давхарга маш их зөрөөтэй учраас, би үндсэндээ чамд жоохон ч ярьж болохгүй.

Бидний энэ номын үүд ингэж л бясалгадаг, чамаар жинхэнэ гон олуулна, энэ бол галав тогтсоноос хойших анхны удаа юм, чи түүхээс олж болно. Сайн тал нь бол чамаар өөрөөр чинь гон олуулж байгаа, гэхдээ бас хэцүү. Энгийн хүний төвөгтэй орчинд, хүн хүний зан авирын мөргөлдөөнд, чи ангижирч гарах нь хамгийн хэцүү юм. Хэцүү байх нь чи тов тодорхой энгийн хүний ашгийн дунд хохирч байна, амь биеийн ашиг нь дээр, чиний сэтгэл хөдлөх юм уу үгүй юү; хүн хүний хооронд бие биеэ чадахад, чиний сэтгэл хөдлөх юм уу үгүй юм үү; сайн найз садан төрөлд гай зовлон тулгарахад, чиний сэтгэл хөдлөх юм уу үгүй юм уу, чи яаж үүнийг цэгнэх вэ, нэг бясалгаж байгаа хүний хувьд ийм л хэцүү!нэг хүн надад ингэж ярьсан: багшаа, энгийн хүний дунд нэг сайн хүн байвал л болоо, хэн дээшээ бясалгаж чадах юм? Би сонсоод сэтгэл маш их шимширсэн! Нэг үг ч түүнтэй яриагүй. Ямар ч зан авиртай хүн байдаг, тэр хэр зэрэг өндөр ойлгож чадвал тэр зэргээр ойлгог, хэн ойлгоно тэр олно.

Лаози ингэж ярьсан: миний ярьдаг Бумба, та нарын ярьдаг Бумбатай адилгүй. Хэрэв хаа сайгүй байвал, түүж аваад л бясалгаад үр дүнтэй болчихвол, тэр ч нандин биш болно. Бидний энэ номын үүд бол зөрчлийн дунд чамаар өөрөөр чинь гон олуулна, иймээс бид нар хамгийн их хязгаараар энгийн хүнтэй адил нийцнэ, материалиас чамайг үнэндээ ямар нэг зүйлийг алдуулж байгаа юм биш. Гэхдээ энэ материалын орчинд чи өөрийнхөө зан авирыг дээшлүүлэх ёстой. Амар зүйл нь бас энэ л юм, бидний энэ номын үүд хамгийн амар юм, энгийн хүний дунд бясалгаж болно, чи хувраг эсвэл хандмаа болох хэрэггүй. Тэгвэл хамгийн хэцүү нь бас энэ байдал юм, энгийн хүний энэ хамгийн төвөгтэй орчинд бясалгана. Гэхдээ хамгийн сайн нь бас энэ тал дээр юм, учир нь тэр чамайг өөрөөр чинь гон олуулж байгаа, энэ бол бидний энэ үүдний хамгийн гол зүйл юм, өнөөдөр би та бүгдэд ярилаа. Мэдээж, эзэн сүнс гон олно, дэд сүнс бас гон олно, яагаад вэ? Чиний биеийн бүх мэдээлэл, бүх сүнст бодис, чиний эс бүгдэд нь гон өсч байна, мэдээж түүнд ч гэсэн гон өснө. Гэхдээ хэзээд тэр чамаас өндөр биш, чи бол эзэн, тэр бол номын хамгаалагч.

Энэ хүртэл ярьсан болохоор, би бас нэг зүйл яръя. Бидний бясалгалын оронд багагүй иймэрхүү хүмүүс байдаг, үргэлж дээд давхарга руу бясалгах бодолтой. Энд тэнд очиж номыг эрж байдаг, их мөнгө үрж, урагшаа хойшоо явж, нэртэй багшийг хайгаад олдоггүй. Зарим нь нэртэй гэхдээ магадгүй жинхэнэ зүйлийг мэддэг биш. Эцэст нь ийш тийш ямар ч үр дүнгүй, хүчээ ч барж мөнгөө ч барж, юу ч олдоггүй. Ийм сайн бясалгалыг, бид өнөөдөр чамд авчирч ирсэн, би май гээд чамд өгсөн, танай гэрийн үүд хүртэл хүргэж өгсөн. Энэ нь чамайг бясалгаж болох юм уу үгүй юм уу, чадах юм уу үгүй юм уу гэдгийг чинь харна. Чи чадвал чи бясалга; чи чадахгүй бол, бясалгаж чадахгүй бол, үүнээс хойш хэзээ ч бясалгаж чадахгүй болно. Мангас чамайг залилахаас гадна чамд заах хүн байхгүй болно, дараа нь чи бясалгасаны хэрэггүй. Би чамайг аварч чадахгүй бол, хэн ч чамайг аварч чадахгүй. Үнэндээ одоо жинхэнэ нэг ариун номын багш олдож чамд заая гэж бодоход, тэнгэрт гарахаас хэцүү, үндсэндээ хамаарах хүн байхгүй болчихсон. Номын төгсгөлийн үед, маш өндөр давхарга бүгд төгсгөлийн гай гамшигийн дунд байгаа болохоор, энгийн хүнийг бүр ч хамаарахгүй болсон. Энэ бол хамгийн амар номын үүд юм, мөн сансар ертөнцийн мөн чанарыг дагаж шууд бясалгаж байгаа, хамгийн хурдан, хамгийн ойрын замаар бясалгадаг, шууд хүний сэтгэлрүү заадаг.

Тэнгэрийн төөрөнгө

Бумбын их, бага тэнгэрийн төөрөнгийн тухай ярьдаг, бид тэнгэрийн төөрөнгө гэж юу вэ гэдгийг яръя. Ер нь бидний яриж байгаа тэнгэрийн төөрөнгө бол Рэнь, Дү хоёр судлыг залгадаг, энэ тэнгэрийн төөрөнгө бол маш гүехэн ойлголттой тэнгэрийн төөрөнгө юм, юу ч биш, зөвхөн өвчнийг арилгах биеэ боловсруулах зүйлс л юм, үүнийг бага тэнгэрийн төөрөнгө гэдэг. Бас нэг янзын тэнгэрийн төөрөнгө байдаг, түүнийг бага тэнгэрийн төөрөнгө гэдэггүй, бас их тэнгэрийн төөрөнгө ч гэдэггүй, дияаньд бясалгадаг нэг янзын тэнгэрийн төөрөнгийн хэлбэр юм. Энэ нь биеийн дотроос, Ниванийг нэг тойроод бууж ирдэг, биеийн дотроос үрлийн талбайд хүрээд нэг тойрч дээшээ явна, дотор нь эргэдэг, энэ нь жинхэнэ дияаний бясалгалын тэнгэрийн төөрөнгө юм. Мөн энэ тэнгэрийн төөрөнгө үүссэний дараа бас нэг маш хүчтэй энергийн урсгал үүсдэг, дараа нь нэг судал зуун зуун судлыг дагуулдаг, өөр судлыг бүгдийг нь дагуулж нээдэг. Бумбад тэнгэрийн төөрөнгө гэж ярьдаг, Буддын шашин ингэж ярьдаггүй. Буддын шашин юу гэж ярьдаг вэ? Шагжамүни өөрийнхөө тэр цогц номыг заахдаа гоныг яриагүй, гоныг ярьдаггүй байсан, гэхдээ түүний бясалгал нь бас түүний бясалгалын хувирах хэлбэртэй юм. Буддын шашны судал нь яаж явдаг вэ? Байхуй сүвээс эхлээд энэ цэгийг нээгээд, дараа нь мушгирсан хэлбэрээр толгой дээрээс биерүү доошоо явна, хамгийн сүүлд энэ хэлбэрээр зуу зуун судлыг дагуулан нээдэг.

Нууц бүлгийн, Дунд судал нь бас ийм зорилготой юм. Зарим хүн дунд судал байдаггүй гэж ярьдаг, тэгвэл яагаад нууц бүлэгт Дунд судлыг бясалгаад гаргаж чаддаг вэ? Үнэндээ хүний биен дээр бүх судлыг нийлүүлвэл, хэдэн арван мянгаас илүү, судастай адилхан, замбараагүй сүлжилдсэн байдаг, судсаас илүү байдаг. Дотор эрхтний завсар хэсэгт судас байдаггүй, гэхдээ судал байдаг. Толгой дээрээс биеийн бүх тал руу бас замбараагүй сүлжилдсэн судалтай, тэдгээрийг залгачихад, эхэндээ магадгүй тэгшхэн биш, залгасаны дараа нээгдэнэ. Дараа нь аажмаар өргөсөөд, аажмаар нэг тэгш судал үүсдэг. Энэ судал нь тэнхлэг болж өөрөө эргэдэг, мөн бодлын дундынхаа хэдэн тэгшхэн дугуйг дагуулж эргэдэг, зорилго нь биеийн бүх судлыг дагуулан нээх юм.

Бидний Фалунь Дафагийн бясалгал нэг судал зуу зуун судлыг дагуулах энэ хэлбэрээс зайлдаг, нэг бясалгахад л шууд зуу зуун судал зэрэг нээгдэхийг шаардана, зуу зуун судал нь зэрэг эргэдэг. Бид гэнэт маш өндөр давхаргад бясалгаж байгаа, маш доогуурх зүйлүүдээс зайлна. Нэг судлаар зуу зуун судлыг дагуулах, чи түүнийг бүгдийг нь дагуулаад нээх бодолтой байвал, зарим хүн нэг насандаа бясалгаад чадахгүй; зарим хүн хэдэн арван жил бясалгадаг, маш хэцүү. Маш олон бясалгалын дунд нэг насандаа бясалгаад төгст хүрч чадахгүй гэж ярьдаг, маш олон дээд аугаа номоор бясалгадаг хүн амь насаа уртасгаж чадна, тэр амийг бясалгахыг ярьж байгаа биш гэж үү? Амь насыг уртасгаад бясалгаж болно, маш урт хугацаанд бясалгадаг.

Бага тэнгэрийн төөрөнгө бараг өвчнийг арилгаж биеэ боловсруулах зүйл юм, мөн их тэнгэрийн төөрөнгө нь бясалгаж байгаа юм, хүн жинхэнэ бясалгаж байгаа юм. Бумбын ярьж байгаа их тэнгэрийн төөрөнгө нь биднийх шиг тийм хүчтэй биш, зуу зуун судлыг бүгдийг нь нээнэ. Түүнийх бол зөвхөн хэдхэн судлын эргэлт юм, гарын гурван билэг гурван арга, хөлний ул, хоёр хөлнөөс үс хүртэл, бүх биеэр нэг удаа явна, үүнийг их тэнгэрийн төөрөнгийн эргэлт гэдэг. Их тэнгэрийн төөрөнгө эхлэхэд жинхэнэ бясалгаж байгаа юм, иймээс зарим чигон багш нар их тэнгэрийн төөрөнгийг заадаггүй, түүний зааж байгаа нь зөвхөн өвчнийг арилгах биеэ боловсруулах зүйлүүд юм. Зарим хүн бас их тэнгэрийн төөрөнгийг ярьдаг, гэхдээ тэр чамд юу ч өгөөгүй, чи өөрөө ч нээж чадахгүй. Юм өгөхгүй бол, өөрийнхөө бодлоор түүнийг нээхэд, тийм амар биш! Биеийн тамир хийж байгаа юм шиг, хийгээд тэр нээгдэх юм уу? Бясалгал өөрөөс шалтгаална, гон багшаас шалтгаална, дотрын энэ "механизм"-ийг бүгдийг нь чамд өгөхөд ийм нэг нөлөө гардаг.

Бумбад угаасаа хүний биеийг нэг жижиг сансар ертөнц гэж үздэг, тэр сансар ертөнцийн гадна тал нь хэр том байна, тэр чинээ дотор тал нь том байна, гадна тал нь ямар янзтай байвал, дотор тал нь тийм янзтай гэж үздэг. Үүнийг ярихад үнэмшмээргүй юм шиг, тийм амар ойлгогдошгүй. Энэ сансар ертөнц нь ийм том, яаж хүний биетэй харьцуулах юм? Бид ийм нэг ёсыг яръя, бид одоогийн физикийн ухаанд бие бодийн бүрэлдэхүүнийг судлахад, молекулаас атом, электрон, протон, кварк, нейтрон хүртэл, өшөө доош хэр зэрэг их байгаа вэ? Тэнд хүрээд цааш микроскопоор харж чадахгүй болдог, дахин доошоо харахад бүр жижиг бичил нь юу вэ? Мэдэхгүй болчихдог, үнэндээ бидний одоогийн физик судлалд таньсан энэ зүйл, энэ сансар ертөнцийн хамгийн жижигхэн бичил биетэнтэй харьцуулж харахад маш хол зөрөөтэй. Хүнд махан бие байхгүй байхад, нүдээрээ юм харахад ийм нэг томруулан харах нөлөө гардаг, бичлийн байдлыг харж чаддаг. Давхарга улам өндөр байвал, бичлийн доогуурх улам бичил харагддаг.

Шагжамүни тийм нэг давхаргад байж байхад, тэр 3000н хорвоо ертөнцийн номыг ярьсан, өөрөөр яривал энэ тэнгэрийн оёдлын аймгийн дунд, бидний хүн төрөлхтөн шиг махбодын биетэй хүн оршдог. Мөн нэг ширхэг элсэн дотор 3000 хорвоо ертөнцийн номыг ярьсан, бидний одоогийн физикийн судалгаагаар нээсэн зүйлүүдтэй адил болсон. Электрон атомын цөмийг тойрч эргэдэг хэлбэр нь дэлхий нарыг тойрч эргэдэг хэлбэртэй, ямар зөрөө байх юм? Иймээс Шагжамүни ингэж ярьсан, бичил доогуур, нэг ширхэг элсэн дотор 3000 хорвоо ертөнц байдаг, нэг сансар ертөнц юм шиг, дотор нь амьтай, бие бодьтой. Хэрэв үнэн байвал, та бүгд боддоо, нөгөө элсэн доторх дэлхий дотор өшөө элс байгаа биш гэж үү, тэгвэл нөгөө элс дотор байгаа элсний дотор өшөө 3000 хорвоо ертөнц байгаа биш гэж үү? Тэгвэл нөгөө элсэн дотрын элсэн дотор 3000 хорвоо ертөнцөд өшөө элс байгаа биз дээ? Доошоо хөөвөл хязгааргүй юм. Иймээс Шагжамүни Рулай энэ давхаргад хүрэхэд, тэр ийм нэг зүйл ярьсан: "ямар том байсан ч гаднах нь хязгааргүй, ямар жижиг байсан ч доторх нь хязгааргүй". Том нь, сансар ертөнцийн зах нь харагдахгүй;жижиг нь, түүний үндсэн бие бодийн хамгийн бичил нь юу байгаа нь харагдахгүй.

Зарим чигон багш нар ингэж ярьдаг: арьсны үсний нүхэнд нэг хот байдаг, дотор нь воган, машин явна. Сонсоход маш гүн нууц юм шиг, гэхдээ бид шинжлэх ухааны талаас ойлгож судлахад, энэ яриа нууц биш гэдгийг олж мэднэ. Тэр өдөр би тэнгэрийн нүд нээгдэх тухай ярихад, маш олон хүнд тэнгэрийн нүд нээгдэхэд ийм нэг байдал гарсан: түүний духанд байгаа энэ замаар өөрөө гадагшаа гүйж байгаагаа харсан, үүрд эцэс хүртэл нь хүрэхгүй юм шиг. Өдөр болгон бясалгал хийхэд энэ замаар гадагшаа гүйдэг, хоёр талд уул байна, ус байна, гүйхдээ бас хотыг дайрдаг, бас маш олон хүнийг харсан. Тэр үүнийг хий юм үзэгдэж байна гэж бодсон. Ямар учиртай вэ? Маш тодорхой харсан, хий үзэгдэл биш юм. Би хэлье, хэрэв хүний бие үнэндээ бичил доогуур тийм аугаа байвал, хий үзэгдэл биш. Яагаад гэвэл Бумбад бясалгал хийхэд угаасаа хүний биеийг нэг сансар ертөнц гэж үздэг, хэрэв үнэндээ нэг сансар ертөнц байвал, духнаас буурцагны цогц хүртэл, олон мянган километрээс илүү, чи гадагшаа гүй, маш хол юм.

Хэрэв бясалгалын явцад их тэнгэрийн төөрөнгийг бүрэн нээсний дараа, бясалгаж байгаа хүнд ийм нэг гон чадвар бий болдог, ямар гон чадвар вэ? Та бүгд мэднэ, их тэнгэрийн төөрөнгийг бас үд дундын тэнгэрийн төөрөнгө гэж нэрлэдэг, бас тэнгэр газрын эргэлт гэж нэрлэдэг, бас голын завьны эргэлт гэж нэрлэдэг. Маш гүехэн давхаргад их тэнгэрийн төөрөнгө эргэхэд нэг энергийн урсгал үүсдэг, тэр аажмаар нягтчилал нь хатуураад дээд давхарга руу хувирч, нягтраад нэг энергийн бүслүүр бий болдог. Энэ энергийн бүслүүр нь эргэдэг, эргэх явцад, бид маш гүехэн давхаргад тэнгэрийн нүдээр харахад, тэр биен доторх хийнүүдийнхээ байрыг нь сольдог гэж олж мэдсэн: зүрхний хий гэдэс рүү очино; элэгний хий ходоод руу очино...... хэрэв маш бичил доогуур харвал тэр маш том зүйлийг зөөж байгаа нь харагддаг, хэрэв энэ энергийн бүслүүрийг биеийн гадна гаргавал, энэ нь бодлоор зөөх чадвар юм. Маш хүчтэй гонтой хүн, маш том зүйлийг зөөж чаддаг, үүнийг том зөөлт гэдэг. Маш буурай гонтой хүн жижиг зүйлийг зөөж чаддаг, үүнийг жижиг зөөлт гэнэ. Энэ нь зөөх гон чадварын хэлбэр ба түүний үүсвэр юм.

Их тэнгэрийн төөрөнгө шууд бясалгаж байгаа, иймээс өөр өөр байдал ба гонын хэлбэрийг гаргаж ирдэг, тэр бас бид нарт нэг маш онцгой байдлыг гаргаж ирнэ. Ямар байдал вэ? Та бүгд магадгүй дээр үеийн номонд, жишээ нь "Бурхны намтар" , эсвэл "Үрлийн ном ", "Бумбын жаяг ", "Зан авир, амийг удирдах" –д ийм нэг үг байдаг, "Гэгээн цагаан өдөр нисэх" гэдэг, өөрөөр яривал гэгээн цагаан өдөр энэ хүн нисдэг. Үнэндээ би та бүгдэд яръя, их тэнгэрийн төөрөнгө нээгдэхэд хүн нисч чадна, ийм л хялбархан юм. Зарим хүн ингэж боддог, ийм олон жил бясалгаж байгаа, их тэнгэрийн төөрөнгө нээгдсэн хүн багагүй. Би хэдэн арван мянган хүн ийм хэмжээнд хүрсэн гэж хэлбэл нууц биш, учир нь их тэнгэрийн төөрөнгө нь ямар боловч дөнгөж бясалгах анхны алхам юм.

Тэгвэл яагаад эдгээр хүмүүс нисч байгаа нь харагддаггүй вэ? Тэр хөндийрч байгаа нь харагддаггүй вэ? Энгийн хүний нийгмийн байдлыг сүйтгэж болохгүй, энгийн хүний нийгмийн хэлбэрийг хамаагүй сүйтгэж эсвэл өөрчилж болохгүй, хүн болгон тэнгэрт нисч байвал болох юм уу? Энэ нь энгийн хүний нийгэм юм уу? Энэ нэг хамгийн гол тал юм; өөр нэг тал нь, энгийн хүний дунд байгаа хүн, хүн болохын тулд биш, харин үндсэндээ буцаж үнэнд хүрэхийн тулд юм, иймээс бас нэг ухамсарын асуудал байдаг. Тэр маш олон хүн үнэхээр нисч байгааг нь харчихвал, тэр ч очиж бясалгана, ухамсарын асуудал байхгүй болно. Иймээс чи бясалгасан, бас хамаагүй хүнд үзүүлж, хүнд харуулж болохгүй, өөр хүн бас бясалгана ш дээ. Иймээс их тэнгэрийн төөрөнгө нээгдсэний дараа, чиний гар хурууны үзүүр, хөлний хурууны үзүүр эсвэл ямар нэг хэсгийг чинь түгжчихвэл, чи нисч чадахгүй.

Бидэнд үргэлж их тэнгэрийн төөрөнгө нээгдэхэд, ийм нэг байдал гардаг, зарим хүн самтат суухад бие нь өөрийн эрхгүй бөхийдөг. Учир нь нуруу нь арай сайн нээгдсэн, нуруу нь маш хөнгөхөн, урд тал нь хүнд байгааг мэдэрнэ; зарим хүн хойшоо гэдийнэ, нуруу нь хүнд байгааг мэдэрдэг, урд тал нь хөнгөн. Хэрэв чи бүгдийг нь сайн нээчихвэл, чи дээшээ донсолно, чамайг дээшээ татаж байгаа юм шиг чи мэдэрнэ, газраас хөндүүрч байна гэж мэдэрнэ. Хэзээ нэг өдөр жинхэнэ нисч чадахад, чамайг нисүүлэхгүй, гэхдээ туйлаас биш. Гон чадвар гарахад үргэлж хоёр талтай байдаг, хүүхдэд зууралдсан сэтгэл байхгүй, хөгшин хүнд мөн адил, ялангуяа хөгшин эмэгтэй хүнд зууралдсан сэтгэл байдаггүй, гон чадвар нь амархан гардаг, хадгалах нь бас амар. Эрэгтэй хүн, ялангуяа залуучуудад, хэзээ нэг цагт гон чадвар нь гарчихвал, тэр гайхуулах сэтгэлээсээ зайлж чадахгүй, мөн түүнчлэн тэр магадгүй үүнийг энгийн хүний дундын нэг тэмцэх аргаа болгоно. Иймээс энэ чадварыг байхыг зөвшөөрөхгүй, бясалгаж гаргасан ч үүнийг түгжчихдэг. Нэг газрыг нь түгжчихвэл, энэ хүн газраас хөндүүрч чадахгүй. Туйлаас чамд энэ байдлыг гаргуулахгүй гэж байгаа юм биш, магадгүй чамаар туршиж үзүүлнэ, зарим хүн үүнийгээ хадгалж чаддаг.

Газар болгонд хичээл заахад бүгдэд нь ийм байдал гарсан. Би Шандонд хичээл заахдаа, Жинань, Бээжингийн сурагчидад бүгдэд нь ийм байдал гарсан, зарим хүн ингэж ярьсан: багшаа, би яачих ваа? Замаар явахдаа дандаа л газраас хөндийрөөд байгаа юм шиг, гэртээ хэвтээд унтахдаа орноосоо хөндийрдэг, хөнжил нөмрөхөд хөнжилтэйгээ хөндийрдэг, дандаа л шаар шиг дээшээ хөөрөх юм. Би Гүйяньд хичээл заахдаа, Гүйжоугийн нэг хуучин сурагч, нэг эмгэн байсан, түүний өрөөнд хоёр ортой, хананд тулсан эсрэг орнууд байсан. Тэр орон дээр самтат суухад, тэр өөрөө хөндийрч байгаагаа мэдэрсэн, нүдээ нээгээд харахад нөгөө ор луу хөндийрээд очичихсон; тэр бодсон, би буцах ёстой гээд, эргээд нөгөө ор луу хөндийрөөд буцан ирсэн.

Чиндао хотын нэг сурагч, өдрийн амралтаар өрөөнд нь өөр хүн байхгүй байхад тэр орон дээр самтат суусан, тэр самтат суухад л дээшээ хөндийрөөд, нэг метр өндөрт маш их донсолгоотой байсан. Хөндийрсөний дараа дахин буугаад, "дон дон" гэж донсолоод хөнжил нь газар унасан. Жоохон сэтгэл нь хөөрсөн, бас жоохон айсан, донслоод л донслоод л өдрийн турш донсолсон. Эцэст нь ажилдаа гарах хонх нь дугарсан, тэр ингэж бодсон: ёстой хүнд үзүүлж болохгүй, энэ юу болоод байнаа гэцгээнэ, бушуухан шиг зогсооё. Тэгээд зогссон. Энэ нь хөгшин хүн өөрийгөө барьж чаддаг учир нь юм. Хэрэв залуу хүн байвал, ажилд гарах хонх нь дугарсан, бүгдээрээ ирж миний нисч байгааг хар. Хүн тийм амар өөрийнхөө гайхуулах сэтгэлийг барьж чадахгүй нь энэ л юм: намайг хардаа, энэ бясалгалыг яасан сайн хийсэн юм бэ, би нисч чадна. Тэр нэг гайхуулахад л байхгүй болно, ингэж байхыг зөвшөөрөхгүй. Ийм зүйл маш их байдаг, газар болгонд ийм сурагч байдаг.

Бид нэг хийхэд л зуун зуун судлыг бүгдийг нь нээнэ. Өнөөдрийг хүртэл, бидний 80-90% хүмүүсийн бүгдийнх нь бие нь хөнгөн байдалд орсон, өвчин байхгүй. Мөн түүнчлэн бид ингэж ярьсан, энэ хичээлд чамайг ийм нэг байдалд хүргээд, чиний биеийг бүр ариутгах төдийгүй, бас чиний биенд маш олон зүйлийг суулгана, чамайг хичээл дээр гон гаргуулна, би чамайг татаж гаргаж ирээд дахин урагшаа түлхсэнтэй адил. Би үргэлж хичээл дээр та нарт номыг ярьж байгаа, та бүгдийн зан авирт бас өөрчлөлт гараад л байна. Бидний маш олон хүн энэ хурлын танхимаас гарсаны дараа, чи өөрийгөө өөр нэг хүн юм шиг мэдэрнэ, чиний ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт гарсаныг батална, чи өөрийгөө ирээдүйд яаж томоожсоноо мэднэ, дахин тэгэж маанаг юм шиг байж болохгүй, ингэж л батална, иймээс та нарын зан авир аль хэдийн дагаад дээширсэн.

Их тэнгэрийн төөрөнгийг ярихад, чамайг хөндийргөж нисүүлэхгүй ч гэсэн, чиний бүх бие хөнгөрсөн гэдгийг чи мэдэрнэ, замаар явахад их хурдан. Өмнө нь хэдэн алхам яваад л ядарчихна, одоо хэр хол явсан ч хөнгөрсөнөө мэдэрнэ, дугуй унасан ч ард чамайг хүн түлхэж байгаа юм шиг, шатаар хэр их өндөрт гарсан ч ядрахгүй, ингэж л батална. Энэ номыг хараад өөрөө бясалгасан ч адилхан гарах ёстой байдал гарна. Би ярихыг хүсэхгүй үгээ ярихгүй, гэхдээ миний ярьсан нь үнэн үг нь лавтай, ялангуяа ийм байдалд, би номыг ярихдаа үнэн үг ярихгүй бол, энд хэтрүүлсэн үг яривал, онож ярихгүй хамаагүй яривал, би буруу ном зааж байгаа болчихно. Би энэ зүйлийг хийхэд бас тийм амар биш, сансар ертөнцөөс бүгд харж байгаа, чи зам муруйж болохгүй.

Жирийн хүн ийм нэг тэнгэрийн төөрөнгийг мэдчихвэл болно гэдэг, үнэндээ хаа ч байсан юм. Биеэ бүр мөсөн дээд энерги бие бодиор хурдан солигдох, хувирах хүртэл, бас нэг янзын тэнгэрийн төөрөнгө явах хэлбэртэй байх ёстой, чиний биеийн бүх судлыг дагуулаад явна, үүнийг Моуёоу тэнгэрийн төөрөнгө гэж нэрлэдэг, мэдэх хүн бараг байхгүй. Номонд заримдаа энэ нэр үгийг дурьддаг, гэхдээ үүнийг ярих хүн байхгүй, чамд ярихгүй. Бүгд онолыг тойрч ярьдаг, нууцын дундын нууц юм. Бид энд бүгдийг нь чамд яръя: Байхуй сүвээс эхэлнэ (мөн Хуйень сүвээс эхэлж болно), гараад арга билэг хоёр талын залгаасанд хиллэдэг зураасаар яваад, чихний захаар доош бууна, дараа нь мөрнөөс доош бууна. Дараа нь хуруу болгоны завсраар явна. Дараа нь биеийн хажуу талаар явж, хөлний улаар өнгөрнө, хөлний дотор талаар дээшээ явна. Дараа нь нөгөө талаас доош бууна, дахин хөлний улнаас, биений хажуу талаар дээш ирнэ. Дахин нөгөө гарын хуруу болгоны завсраар өнгөрсөний дараа, нэг тойрч ирээд, толгойн дээр хүрнэ, үүнийг Моуёоу тэнгэрийн төөрөнгө гэдэг. Хүмүүс үүний талаар ном бичиж чаддаг, би хэдхэн үгээр ярилаа. Би үүнийг ямар нэг тэнгэрийн нууцын тоонд орно гэж боддоггүй, гэхдээ өөр хүн эдгээр зүйлийг маш их нандин гэж боддог, үндсэндээ ярихгүй, жинхэнэ шавьд уламжлан заахад Моуёоу тэнгэрийн төөрөнгийг ярьдаг. Би ярьсан ч, хэн ч битгий бодлоо удирдаж, хязгаарлаад хийгээрэй, чи хийвэл бидний Фалунь Дафагийнх биш болчихно. Жинхэнэ дээд давхаргад бясалгахад ямар ч үйлдэлгүй байдаг, ямар ч бодол байхгүй, бүгдийг нь чамд бэлэн өгнө. Эдгээр бүгд өөрөө үүсдэг, эдгээр дотоод механизм чамайг бясалгаж байгаа, цаг нь болбол тэр өөрөө эргэнэ. Нэг өдөр чи бясалгал хийхэд толгойгоо савлана, толгой ийшээ савлавал, тэр ингэж эргэж байдаг; толгой цаашаа савлавал, тэр тэгэж эргэж байдаг, хоёр талдаа эргэдэг.

Их, бага тэнгэрийн төөрөнгө нээгдсэний дараа, самтат суухад толгойгоо тохино, энэ бол энерги өнгөрөх байдал юм. Бидний хийж байгаа Фалунь тэнгэрийн төөрөнгө бас адилхан, бид ингэж бясалгасан, үнэндээ чи бясалгал хийгээгүй байхад ч гэсэн тэр өөрөө эргэдэг. Үргэлж зогсолтгүйгээр ингэж эргэдэг, чи бясалгал хийхэд энэ механизмыг улам бэхжүүлдэг. Бид нар ном хүнийг бясалгадаг гэж ярьсан биз дээ? Ер нь чи ингэж олж мэднэ, чиний наад тэнгэрийн төөрөнгө чинь үргэлж эргэж байдаг, чи бясалгал хийгээгүй байхад, гадуур тавьсан энэ хийн механизм, өөрөөр яривал нэг давхаргын гадуурх их судал чиний биеийг дагуулаад хийж байгаа, бүгд өөрсдөө автоматаар эргэж байдаг. Тэр бас эсрэг талаар эргэж чадна, эерэг эсрэг хоёр талд эргэдэг, цаг, минутаар чиний судлыг нээж байдаг.

Тэгвэл тэнгэрийн төөрөнгийг нээх зорилго нь юу вэ? Тэнгэрийн төөрөнгийг нээх нь бясалгах зорилго биш. Чиний тэнгэрийн төөрөнгө нээгдсэн ч, би үүнийг юу ч биш гэж хэлнэ. Дахин цаашид бясалгавал, зорилго нь тэнгэрийн төөрөнгө нээгдэх энэ хэлбэрээр нэг судлаар зуу зуун судлыг, биеийн судлыг, бүх судлыг дагуулан нээнэ. Бид аль хэдийн энэ зүйлийг хийж байгаа. Цаашид бясалгахад, зарим хүний их тэнгэрийн төөрөнгө нь явахад ингэж олж мэднэ, бясалгаад судал нь маш өргөн болно, гарын хуруу шиг, дотор тал нь маш өргөн. Яагаад гэвэл энерги бас маш хүчтэй, энергийн урсгал үүссэний дараа тэр маш өргөн болдог, бас маш гэгээлэг болдог. Энэ нь бас юу ч биш, тэгвэл ямар хэмжээ хүртэл хийх вэ? Хүний биеийн зуун зуун судлыг бүгдийг нь аажмаар өргөн болгоно, энерги нь улам хүчтэй, улам гэгээлэг болдог. Эцэст нь хэдэн арван мянгаас дээш судлыг бүгдийг нь залган нийлүүлнэ, судалгүй, сүвгүй байдалд хүрнэ, бүх бие нь бүхэлдээ залгагдана, энэ бол судлыг нээх хамгийн сүүлийн зорилго юм. Түүний зорилго нь хүний биеийг бүгдийг нь дээд энерги бие бодиор хувиргах юм.

Бясалгаад ийм байдалд хүрэхэд, хүний бие бараг дээд энерги бие бодиор хувирдаг, өөрөөр яривал аль хэдийн бясалгаад гурамсан ертөнцийн номын бясалгалын хамгийн өндөр давхаргад хүрдэг, хүний махан бие аль хэдийн бясалгаад хамгийн дээд үзүүрт хүрдэг. Энэ байдалд хүрэхэд, түүнд нэг ийм байдал гардаг, ямар байдал вэ? Түүний гон аль хэдийн маш их баялаг болчихдог. Энгийн хүний биеийн бясалгал, өөрөөр яривал гурамсан ертөнцийн номын бясалгалын явцад, хүний бүх онцгой чадвар (далдын чадвар), бүх зүйл нь бүгд гарч ирнэ, гэхдээ энгийн хүний дунд бясалгахад ихэнхийг нь түгжчихдэг. Мөн түүний гон багана аль хэдийн маш өндөр болчихдог, бүх гонын хэлбэр нь, бүгд маш хүчтэй гоноор адислагдаад маш их хүчтэй болдог. Гэхдээ энэ нь зөвхөн бидний энэ байгаа орон зайд нөлөөлж чадна, өөр орон зайнд нөлөөлж чадахгүй, яагаад гэвэл энэ нь зөвхөн бидний энгийн хүний махан биеэр бясалгаад гаргасан гон чадвар юм. Гэхдээ аль хэдийн маш баялаг болсон, орон зай болгонд, өөр өөр орон зайны бие нь янз бүрийн орших хэлбэр, бүгдэд нь маш том өөрчлөлт гарчихдаг. Тэр биед байгаа зүйлүүд, давхарга болгоны орон зайн биед байгаа зүйлүүд бүгд маш их баялаг болдог, харахад маш аймаар.

Зарим хүний биен дээр энд тэндгүй нүдтэй, бүх биений үсний нүх бүгд нүдтэй, түүний бүх орон зайны хүрээнд бүгд нүдтэй. Буддизмын бясалгал учраас, заримынх нь бүх бие дээр нь дүүрэн бодиства, Буддын хэлбэртэй. Янз бүрийн гонын хэлбэр нь аль хэдийн маш баялаг хэмжээнд хүрчихдэг, мөн маш олон амь бодь илэрч гардаг. Энэ байдалд хүрэхэд, түүнд бас нэг байдал гардаг, "гурван цэцэг толгойн дээр бөөгнөрөх". Энэ бол маш тодорхой нэг байдал юм, бас нүдэнд маш ил, тэнгэрийн нүдний давхарга нь тийм өндөр биш байгаа хүнд ч харагдана. Толгойн дээр гурван цэцэгтэй, нэг нь лянхуа, гэхдээ бидний энэ бодит орон зайны лянхуа цэцэг шиг биш, нөгөө хоёр нь бас өөр орон зайны цэцэг, маш гоё. Гурван цэцэг ээлжлээд толгойн дээр эргэнэ, цагийн зүүний дагуугаар, цагийн зүүний эсрэгээр эргэнэ, гурван цэцэг бас өөрсдөө эргэнэ. Цэцэг болгонд нэг том багана байдаг, цэцгийн диаметрүүд адилхан бүдүүнтэй. Гурван том багана шууд тэнгэрт хүрдэг, тэр нь гон багана биш, тэр нь ийм л нэг хэлбэртэй юм, маш гүн гоёмсог, чи өөрөө харчихвал нэг цочино. Энэ байдалд бясалгаад хүрэхэд, бие нь цагаан цэвэрхэн, арьс нь зөөлөн булбарай болдог. Энэ байдалд хүрэхэд, өөрөөр хэлбэл гурамсан ертөнцийн номын бясалгалын хамгийн өндөр хэлбэрт хүрдэг. Гэхдээ энэ нь үзүүрт хүрсэн биш, дахин дээш бясалгана, дахин урагшаа явна.

Дахиад урагшаа явбал, гурамсан ертөнцийн ном ба гурамсан ертөнцөөс гарах номны хоорондын шилжилтийн давхаргад орно, үүнийг ариун биеийн байдал (талст бие) гэдэг. Яагаад гэвэл биеэ бясалгаад гурамсан ертөнцийн номын хамгийн дээд хэлбэрт хүрэхэд, зөвхөн хүний махан бие хувираад хамгийн дээд хэлбэрт хүрсэн нь юм. Жинхэнэ тэр хэлбэрт яваад ороход, бүх бие бүрэн дээд энерги бие бодиор бий болдог. Яагаад ариун бие гэж нэрлэдэг вэ? Тэр аль хэдийн туйлын маш ариун цэвэрт хүрсэн юм. Тэнгэрийн нүдээр харахад, бүх бие нь тунгалаг, шил шиг, харахад юу ч байхгүй, ийм нэг байдал илэрч гардаг, тодорхой хэлбэл, тэр аль хэдийн нэг Буддын бие болсон юм. Дээд энергийн бие бодиор бий болсон бие учраас бидний төрөлх биетэй адилгүй болдог. Энэ байдалд хүрэхэд, биенд гарсан бүх гон чадвар ба күнзийн талын зүйлүүдийг гэнэт бүгдийг нь хаяна, түүнийг маш гүнзгий нэг орон зайд буулгадаг, хэрэггүй болдог, үүнээс хойш хэзээ ч хэрэггүй болдог. Зөвхөн чи ирээдүйд бясалгаад Бумбад хүрэх тэр өдөр, чи эргээд өөрийнхөө бясалгалын явцыг харахад, түүнийг гаргаж ирээд нэг харах юм. Энэ үед зөвхөн хоёр янзын зүйл л оршдог: гон багана харагдаж, бясалгасан нялх хүүхэд аль хэдийн том болсон нь харагдана. Гэхдээ энэ хоёр зүйл бүгд нэг маш гүн орон зайд байдаг, жирийн хүний тэнгэрийн нүдний давхарга нь тийм өндөр биш байвал харагдахгүй, тэр зөвхөн энэ хүний бие тунгалаг гэдэг нь л харагдана.

Яагаад гэвэл ариун биеийн байдал нь нэг шилжилтийн давхарга юм, дахиад дээшээ бясалгахад, жинхэнэ гурамсан ертөнцийн номын бясалгалаас гарсан бясалгалд орно, мөн Буддын биетэй бясалгах гэдэг. Бүх бие нь гоноор бий болдог, энэ үед хүний зан авир аль хэдийн тогтчихдог. Дахиад шинээр бясалгаж эхэлнэ, шинээр эхлэж гон чадвар нь гарна, үүнийг гон чадвар гэхгүй, "Буддын номын эрдэм чадал " гэдэг, тэр бүх орон зайнд нөлөө гаргадаг, сүр хүч нь зүйрлэшгүй их. Ирээдүйд чи өөрөө тасралтгүйгээр бясалгахын дагуугаар, бүр өндөр давхаргын зүйлүүдийг, чи өөрөө яаж бясалгахыг ба бясалгалын орших хэлбэрийг мэдчихнэ.

Баярлах сэтгэл

Ийм нэг асуудлыг яръя, энэ нь баярлах сэтгэлд харъяалагддаг. Маш олон хүн урт хугацаагаар бясалгадаг, бас зарим хүн бясалгаж үзээгүй, гэхдээ түүний нэг насанд үнэнийг, амьдралын үнэнийг хөөцөлдөг, мөн боддог. Тэр хэзээ нэг өдөр бидний Фалунь Дафаг сурсаны дараа, тэр өөрөө хүний амьдралын дундах маш олон ойлгохыг хүсч байгаа мөн ойлгохгүй асуудлаа гэнэт ойлгодог. Магадгүй түүний бодолтой цуг нэг алгасах болно, түүний сэтгэл нь маш догдолдог, энэ нь лавтай юм. Би мэднэ, жинхэнэ бясалгадаг хүн номын ач холбогдлыг мэддэг, тэр нандигнадаг. Гэхдээ үргэлж ийм асуудал гардаг, хүн баярласаны улмаас, хэрэггүй баярлах сэтгэл үүсдэг, энэ нь түүнийг энэ хэлбэр дээр, энгийн хүний нийгмийн хүн хүний хоорондын харилцаанд, энгийн хүний нийгмийн орчинд хэвийн байдлын алдалтыг илрүүлдэг, би хэлбэл ингэж болохгүй.

Бидний энэ бясалгал ихэнхдээ энгийн хүний нийгэмд бясалгадаг, чи өөрийгөө энгийн хүний нийгмээс салгаж болохгүй, чи ил тодорхой бясалгах ёстой. Хүн хүний хооронд бас нэг энгийн харилцаа байдаг, мэдээж зан авир нь маш өндөр, сэтгэлийн байдал маш ариун, өөрийнхөө зан авирыг дээшлүүлнэ, өөрийнхөө давхаргыг дээшлүүлнэ, муу зүйлийг хийхгүй сайн зүйлийг хийнэ, ийм л нэг илрэлтэй юм. Зарим хүний мэдрэл нь жирийн биш юм шиг болчихдог, бүх хүний ертөнцийг ойлгосон юм шиг, юм ярьсан ч хүнд ойлгогдохгүй. Хүмүүс ингэж ярина, Фалунь Дафаг сураад энэ хүн яагаад ийм болчихвоо? Мэдрэлийн өвчтэй юм шиг. Үнэндээ тийм биш, тэр маш их догдолсон, зүй зохисгүй, энгийн ёсонд тохирохгүйгээс болдог. Та бүгд боддоо, чи ингэж байвал бас буруу, чи бас л өөр нэг туйлруу явчихлаа, бас л зууралдсан сэтгэл. Чи түүнийг орхих ёстой, хүнтэй адил хэвийнээр энгийн хүний дунд амьдарч, бясалгах ёстой. Энгийн хүний дунд, хүн болгон чамайг ухаан санаа нь төөрөгдсөн гэж харвал, хэн ч чамд адил аашлахгүй, чамаас хол байна, хэн ч чамд зан авирыг дээшлүүлэх боломжийг өгөхгүй, хэн ч чамайг энгийн хүн шиг үзэхгүй, би хэлбэл тэр болохгүй!иймээс та бүгд заавал энэ асуудлыг анхаараарай, заавал өөрийгөө сайн барь.

Бидний бясалгал бол жирийн бясалгал шиг найгаж ганхаад, бүрэг бараг болоод, ухаан санаа нь төөрөгдөөд л байдагтай адилгүй. Бидний бясалгал чамаар өөрөөр чинь тов тодорхой бясалгуулна. Зарим хүн үргэлж л ингэж ярьдаг: багшаа, би нүдээ анихад ганхаж найгаад байдаг. Би хэлбэл тийм биш, чи аль хэдийн өөрийнхөө эзэн бодлыг орхиод сурчихсан байна, чи нүдээ аниад л өөрийнхөө эзэн бодлыг сул тавьсан, байхгүй болгосон, чи аль хэдийн ийм байдалд дасчихсан. Энд сууж байхдаа чи яагаад ганхаж найгахгүй байгаа юм? Чи нүдээ анихгүй бай, аажмаар чи нүдээ анихад ганхаж найгах юм уу? Туйлаас тэгэхгүй. Чи чигоныг ингэж л хичээллэдэг гэж боддог, чамд ийм нэг ухагдахуун бий болчихсон байна, нүдээ анихад чи байхгүй болчихдог, хаана очисоноо ч мэдэхгүй. Бид хэлсэн, чиний эзэн бодол заавал тодорхой байх ёстой, яагаад гэвэл энэ бясалгал чамайг өөрөөр чинь бясалгуулдаг, чи ил тодорхой дээшлэх ёстой. Бидэнд бас тайван амгалан гон байдаг, бидний энэ тайван амгалан гоныг яаж хийх вэ? Бид та бүгдээс ингэж шаардана, чи яаж гүн самтат орсон ч чи өөрийгөө энд бясалгаж байгаагаа мэдэх ёстой, юугаа ч мэдэхгүй байдалд орохыг туйлаас зөвшөөрөхгүй. Тэгвэл ямар бодит байдал гарах вэ? Тэнд суухад ийм нэг байдал гарна, өөрөө өндөгөн дотор суусан юм шиг, маш гайхалтай гоё, маш эвтэйхэн гэж мэдэрдэг, өөрөө бясалгал хийж байгаагаа мэддэг, гэхдээ бүх бие чинь хөдөлж чадахгүй байгааг мэдэрнэ. Энэ нь бидний энэ бясалгалд заавал гардаг. Бас нэг байдал байдаг, суугаад суугаад хөл нь байхгүй болсоныг мэдэрнэ, хөл хаачихсан бэ гэж ч санагдахгүй, бие ч байхгүй болдог, гар ч байхгүй болдог, бугуй ч байхгүй болдог, зөвхөн толгой л үлддэг. Дахиад бясалгахад толгой ч байхгүй болдог, зөвхөн өөрийн бодол л үлддэг, жоохон л бодол бясалгаж байгааг мэддэг. Бид ийм хэмжээнд хүрвэл л болоо. Яагаад вэ? Хүн ийм нэг байдалд бясалгал хийхэд бие нь бүрэн хангалтай хувирах байдалд хүрнэ, хамгийн сайн байдал юм, иймээс бид нар чамайг ийм нэг амгалан тайван байдалд орохыг шаардана. Гэхдээ чи битгий унтчихаарай, мангуураад байвал, магадгүй сайн зүйлийг өөр хүнээр бясалгуулчихна. Бидний бүх бясалгаж байгаа хүн энгийн хүний дунд хэвийн байдлаа алдсан юм шиг байж болохгүйг туйлаас анхаараарай. Энгийн хүний дунд чамд сайн нөлөө гарахгүй, хүмүүс Фалунь Дафаг сураад яагаад ийм болчихсон бэ гэж ярина, энэ бол Фалунь Дафагийн нэрийг сүйтгэж байгаатай адил, туйлаас энэ зүйлийг анхаар. Бясалгалын өөр талд ба явцад бас баярлах сэтгэл үүсгэж болохгүйг анхаар, ийм сэтгэлийг мангас ашиглахад амархан байдаг.

Яриагаа бясалгах

Яриагаа бясалгахыг, өмнө нь шашинд бас ярьдаг байсан. Гэхдээ түүний яриагаа бясалгах нь гол нь зөвхөн бясалгагчид-хувраг, Бумбатан амаа жимичихээд юм ярихгүй байх юм. Учир нь бясалгалаар мэргэшсэн юм, зорилго нь маш ихээр хүний зууралдсан сэтгэлийг орхих юм, тэр хүний бодол хөдөлвөл нүгэл бий болж байгаа гэж үздэг. Шашинд нүглийг сайн нүгэл муу нүгэл гэж хоёр янзаар ялгадаг, сайн нүгэл ч, муу нүгэл ч байсан, Буддизмын хоосноор, Бумбын үйлгүйгээр гэж яривал бүгдийг нь хийх ёсгүй, иймээс тэр ингэж ярина: би юу ч хийхгүй. Учир нь хэргийн хувь ерөөлийн харилцаа харагдахгүй, өөрөөр яривал энэ хэрэг сайн зүйл үү муу зүйл үү, ямар нэг хувь ерөөлийн харилцаа оршдог. Жирийн бясалгагчидад тийм өндөр давхарга байхгүй, эдгээр зүйлийг харахгүй, иймээс гаднаас нь харахад сайн зүйл, хийчихвэл магадгүй муу зүйл болчихоос айдаг. Иймээс тэр аль болохоор үйлгүй байхыг ярьдаг, тэр юу ч хийхгүй, ингэснээр тэр дахин нүглийг бий болгохоос зайлсхийдэг. Учир нь нүгэл бий болчихвол нүглийг арилгах ёстой, зовлон амсах ёстой. Жишээ нь бид бясалгагчидын хувьд, аль хэдийн хаана хүртэл гон нь нээгдэхийг нь тохирчихдог, чи дунд нь ямар нэг зүйлийг оруулах хэрэггүй, тэгвэл энэ бүх бясалгалын явцад хэцүү байдал бий болно, иймээс тэр үйлгүй байхыг ярьдаг.

Буддын шашин яриагаа бясалгана гэж ярьдаг, өөрөөр яривал, хүн юм яривал хүний бодол мэдрэлээр удирагддаг, тэгвэл энэ бодол мэдрэл бол үйлдэлтэй. Хүний бодол мэдрэл нь жоохон хөдөлвөл, ямар нэг юм яривал, ямар нэг зүйл хийвэл, хүний сэрлийн эрхтэн, дөрвөн мөчийг захирч, энгийн хүний дунд магадгүй нэг зууралдал юм. Жишээ нь, хүн хүний хооронд зөрчил байдаг, чи сайн, тэр муу, чи сайн бясалгасан, тэр муухан бясалгасан, эдгээр нь угаасаа зөрчил юм. Бид энгийнээр яръя, би юу юугаа хийнэ, одоо энэ зүйлийг яаж яаж хийх ёстой гэснээр, магадгүй санамсаргүйгээр хэн нэгнийг хохироочихно. Учир нь хүн хүний хоорондын зөрчил нь бүгд маш нарийн төвөгтэй, магадгүй санамсаргүйгээр нүгэл бий болгочихно. Ингэхэд, тэр туйлаас амаа жимийчихээд юм ярихгүй болдог. Хуучин шашинд үргэлж яриагаа бясалгахыг чухал гэж үздэг байсан, шашинд ингэж л ярьдаг юм.

Бидний Фалунь Дафагийн бясалгагчдын ихэнх нь энгийн хүний дунд бясалгадаг (мэргэжлийн бясалгадаг шавиас гадна), тэгвэл энгийн хүний нийгэмд энгийн хүний хэвийн амьдралаар амьдрах нь зайлшгүй, нийгэмтэй харилцана. Хүн болгон нэг ажилтай, мөн ажлаа сайн хий; зарим хүн ярих ажил хийдэг, тэгвэл энэ нь зөрчилдсөн биш гэж үү? Бас зөрчилдсөн биш. Яагаад зөрчил биш гэж? Бидний ярьж байгаа яриагаа бясалгах нь, тэдний ярьж байгаатай эрс тэс өөр юм. Учир нь бясалгах номын үүд нь өөр, иймээс шаардлага ч өөр. Бид нар юм ярихдаа, бясалгаж байгаа хүний зан авирыг дагаж ярина, хошуу амаа билүүдэхгүй, муу үг яриа ярихгүй. Бясалгадаг хүний хувьд номын шалгуурын дагуугаар өөрийгөө хэмжих ёстой, энэ үгийг ярих ёстой юм уу үгүй юү. Ярих ёстой нь, номоор хэмжиж бясалгаж байгаа хүний зан авирын шалгуурт зохицвол асуудалгүй, мөн бид нар бас номыг ярина, ухуулга хийнэ, иймээс юм ярихгүй бол болохгүй. Бид нар яриагаа бясалгахыг ярьдаг, тэр бол энгийн хүний тэдгээр тавьж чадахгүй нэр ашгийг ба бясалгагч нийгмийн бодит ажилтай ямар ч харилцаа байхгүй зүйлийг; эсвэл нэг үүдний шавь нар хоорондоо хэрэггүй зүйл ярих; эсвэл зууралдсан сэтгэлээр захирагдаж өөрийгөө гайхуулах; эсвэл дам яриаг тараах; эсвэл нийгмийн өөр зарим нэг зүйлийг ярихад маш их хөөрөөд, маш амтархан ярих, энэ бүгдийг би харвал энгийн хүний зууралдсан сэтгэл л юм. Би эдгээр тал дээр бодоход бид нар яриагаа бясалгах ёстой, энэ нь бидний ярьж байгаа яриагаа бясалгах юм. Урьд нь хувраг нар эдгээр зүйлийг маш гол гэж үздэг байсан, учир нь түүний бодол нь хөдлөхөд нүгэл бий болж байгаа гэдэг. Иймээс тэр "бие, ам, бодол" гэж ярьдаг байсан. Түүний ярьж байгаа биеэ бясалгах нь, муу зүйл хийхгүй; яриагаа бясалгах нь, үг ярихгүй; бодлоо бясалгах нь, бодол ч бодохгүй юм. Хуучин хийдэд мэргэжлийн бясалгагч эдгээр тал дээр маш хатуу шаарддаг байсан. Бид бясалгаж байгаа хүний зан авирын шалгуурын дагуугаар өөрийгөө шаардана, юу ярих ёстой, юу ярих ёсгүйг сайн баривал л болоо.